Сайхан зан үйл хүүхдэд хэрэгтэй

бичсэн: jargalsaihan , 2011-05-09,10:28
Орой унтахын өмнө хүүхдэдээ үлгэр ярьж өгөх, Бүтэн сайнд хүүхдүүдтэйгээ салхинд гарах, Цагаан сараар азын бууз таарсан

хүн шагнал авах гэх мэт янз бүрийн цаг хугацаанд тогтмол давтагддаг олон сайхан зан үйл айлуудад байдаг. Ийм зан үйлүүдийг сэдэж, хэрэгжүүлж, заншил болгох нь хүүхдийн хөгжил төлөвшилд багагүй ач холбогдолтой.


Зан үйл (заншил) буюу Ritual
Зан үйл/зан заншил (Ritual-“ritus”) нь гэр бүлийн дотор эерэг уур амьсгал бүрдүүлж, гэр бүлийн гишүүдийн хооронд ойр дотно харилцаа бий болгодог, тодорхой цаг хугацаанд тогтмол дахин давтан хийгддэг үйл юм. “Зан заншил (Ritual) нь г...

Тууштай байх-хүмүүжлийн сайн арга

бичсэн: jargalsaihan , 2011-05-09,10:26
Хүүхэдтэй байх сайхан, харин хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг амаргүй даваа. Хүүхэд хүмүүжүүлэх ямар сайн арга байдаг юм бол?


“Би эцэг эхчүүдтэй ажиллах явцдаа шинэ шинэ нээлттэй тулгарч байсан. Тэдгээрээс хамгийн их гайхшруулсан нэг зүйл бол аз жаргалтай, төлөв түвшин сайн хүүхдүүдийн зарим нь хатуу чанга эцэг эхтэй (миний бодлоор) хүүхдүүд байсан. Үүний нууц нь тэдний эцэг эх хэдийгээр хатуу чанга ч, тууштай байдаг бөгөөд ийм нөхцөлд хүүхэд хэр зэрэг дэг журамтай байх, хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарахаа сайн мэддэг мөн хийж гүйцэтгэсэн зүйлийнхээ үр дагаварт тэд бараг шийтгэл хүлээдэггүй...

Аавын өмөг түшиг багачуулд

бичсэн: jargalsaihan , 2011-05-09,10:12
Бага насныхны  амин холбоо бүхий хамгийн ойр дотны хүн бол ээж. Харин аав нар бага насны хүүхдэд ямар ач тустай байдаг юм бол?


“Миний хүүхэд насны аав бидэн хоёрын тэр л нандин холбоо насан туршын минь дулаан энгэр, өмөг түшиг, өөр юугаар ч орлууламгүй хамгаалалт байсаар ирсэн юм. Аавд минь ч энэ холбоо насан туршийнх байж өнөөдөр ч үрийнхээ төлөө гэсэн үнэн сэтгэлээ алдаагүй...(1)”.

Яагаад нялх, балчир насныханд аав чухал гэж?


Өмнө нь бид хүүхэд нялх байхад аавын роль нэг их чухал биш харин томхон болоод ирэхээр аавын нэр хүнд, нөлөөлөл нь хүүхдийн хүмүүжилд ач тустай хэмээн үзэж бай...

© Миний блог